Өчигдөр /2021.08.10/ 05:00 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д Туул голын усанд “Нэг эрэгтэй хүний цогцос байна” гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 17 км зам туулан очиход тус дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Б 53 настай эрэгтэй живж нас барсан байсан тул цогцсыг гаргаж Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
