Өчигдөр /2021.08.10/ 16:55 цагт Дорноговь аймгийн Даланжаргал сумын Элдэв багийн “Зүүндалан” гэдэг газар хиймэл нууранд нэг хүн живсэн тухай дуудлагыг Онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид 200 км зам туулан очиход “Говийн шилмэл зам” ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нууранд тус компанийн ажилтан болох Сүхбаатар аймгийн харьяат иргэн Н 22 настай эрэгтэй живж нас барсан тул ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид өнөөдөр /2021.08.11/ 05:00 цагт хүч нэмэгдүүлэхээр тус сумын чиглэлд хөдөлсөн байна.
