Б.Нандинцэцэг: Н.Түвшинбаяр юу ч болоогүй мэт явж байхад миний гурван хүүхэд аавыгаа ухаан орохыг бурхнаас гуйж сууна

Б.Нандинцэцэг: Н.Түвшинбаяр юу ч болоогүй мэт явж байхад миний гурван хүүхэд аавыгаа ухаан орохыг бурхнаас гуйж сууна

Өнгөрсөн тавдугаар сард Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан. Улмаар түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хориод байв. Харин Э.Энхбат аварга эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон ч биеийн байдал нь сайжрахгүй, ухаангүй байсан юм.  

Тэгвэл Э.Энхбат аваргын эхнэр Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудастаа “Н.Түвшинбаяр теннис тоглоод хүүхдүүдээ эрхлүүлээд юу ч болоогүй мэт явж байхад миний гурван хүүхэд өдөр бүр бурхнаас аавыгаа ухаан орохыг, хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ гуйж бяцхан биендээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж байна. Аавыгаа “video call”-аар хараад "Аав минь одоо босоод ирээч" гэж гуйгаад, ээжийгээ уйлахаар нулимсыг минь арчиж аргадаж байгаа үрсээ хараад шүд зууж аль болох сайхан зүйл бодож өдөр хоногийг өнгөрөөж байна. Яагаад хүний муу нь жаргаж, хүний дээд сайн хүн нь зовох ёстой гэж. Миний хань бол зүгээр хорхойд хоргүй хавь ойрын бүх хүнд түшиг болдог сайн залуу. Заримдаа гомдох л юм. Та нарт үнэнийг хэлбэл нүд нь орой дээрээ гарна даа. Теннис тоглож зугаацаж явахаар миний ханийн төлбөрийг цаг тухайд нь хурдан төлнө үү. Цааш нь дамжуулаад хэлээрэй. Намайг вайбартаа блок хийсэн бололтой" гэжээ.