Монголдоо анхдагч ''агаарын дүүжин ресторан'' нээлтээ хийснийг бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл МХЕГ-аас уржигдар /2021-08-10/ агаарын рестораны ашиглалт аюулгүй ажиллагаа болон техникийн бэлэн байдалд хяналт шалгалтыг хийсэн байна.Үүнд:
- Рестораны зориулалтаар ашиглах гэж буй бүтээцийн гарал үүслийн бичиг баримт, зураг төсөл, тооцоо, угсралт, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагаа болон туршилт, үзлэг шалгалт хийх зааварчилгаагүй нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 2.19.1 дэх заалтыг;
- Дээрх дүрмийн 8.5.19 дэх заалтын г) хэсэгт Ачаа өргөх кранаар /хүн эсвэл дээр нь хүн байрласан ачааг өргөж шилжүүлэх./ хориглоно гэж заасныг зөрчиж байгаа нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаар байна.
Иймд 2021.08.12-ны өдрийн 02-07-139/16 дугаартай улсын ахлах байцаагчийн актаар тус агаарын рестораны үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэлээ хэмээн МХЕГ-аас мэдээллээ.