Сүүлийн үед цахим орчинд “Афганистан улсад энхийг сахиулж буй Монгол цэргүүд дайралтад орж бэртэж гэмтсэн” гэх мэдээлэл ард иргэдийн дунд яваад байгаа билээ.
Тэгвэл тус хэргийн талаар бид холбогдох байгууллагаас тодруулахад, “Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай холбоотой асуудлаар сүүлийн үед ихээхэн худал мэдээлэл тарааж, ард иргэд дунд буруу ташаа мэдээлэл эрчийг аваад байна. Одоогоор ИБНАУ-д манай цэргийн нэг ч албан хаагч байхгүй. Тус улсаас хамгийн сүүлийн ээлж гэхэд өнгөрсөн тав болон зургадугаар сард нэр төртэйгөөр үүргээ биелүүлээд ирсэн. Иймд ард иргэд баталгаагүй мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна” гэсэн юм.