ЗТХЯ: Аадар бороо, үерийн улмаас 7.2 км замд эвдрэл үүссэн

ЗТХЯ: Аадар бороо, үерийн улмаас 7.2 км замд эвдрэл үүссэн

Улсын хэмжээнд өнгөрсөн зургадугаар сарын 24-нөөс энэ сарын 10 хүртэлх хугацаанд орсон хүчтэй аадар бороо, үерийн улмаас 12 аймгийн 16 чиглэлийн 7.2 км авто зам, 32 цэгийн төмөр бетон хоолойд их, бага хэмжээний эвдрэл үүссэн байна. 

Үерээс болж эвдэрсэн, сэтэрсэн, усанд угаагдсан хамгаалалтын далан, шуудуу, ус зайлуулах байгууламжийн 70 хувийг сэргээн засварласан гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ. 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө