2016 оны УИХ-ын сонгуулиар Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, парламентын гишүүнээр сонгогдсон Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож байв. Улмаар тэрээр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байсан удаатай.
Мөн түүнд шүүхээс 2 жилийн хорих ял оноосон ч тэрээр нэг жил хоригдоод 2020 оны арванхоёрдугаар сард суллагдсан байдаг.
Тэрээр үүнээс хойш олны өмнө гарч ирээгүй. Харин өчигдөр /2021.08.12/ Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас зохион байгуулсан, “Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцсэн хурал”-д Д.Гантулга Монголын залуучуудын холбооны хүндэт Ерөнхийлөгчийн хувиар оролцсон байна.