Автомашины хөдөлгүүр шатаж 21 настай залуу түлэгджээ

Автомашины хөдөлгүүр шатаж 21 настай залуу түлэгджээ

Өчигдөр /2021.08.12/ Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн “Салхитын мөнгөний уурхай” гэдэг газар “МН Жойн” ХХК-ийн “Атлас кобка Л6” загварын өрөмний автомашины хөдөлгүүр шатсан тухай дуудлагыг Онцгой байдлын алба хүлээж авчээ. Улмаар тус түймэрт иргэн Г 21 настай эрэгтэй өртөж хоёр гар, хүзүү хэсэг нь түлэгдсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын алба хаагчид очиж ажиллажээ.




Өнөөдөр тахиа өдөр

19 цагийн өмнө