УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд нутгийнхаа үржил шимт хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэр дундаа амтат гуа, тарвасыг нийслэлийн хэрэглэгчдэд нэг дороос худалдаалах боломжийг бүрдүүлжээ. Энэ жил тус аймгийн ногоочид Баянзүрх дүүрэгт Жуковын талбай, Чингэлтэй дүүрэгт Барилгачдын талбайд бүтээгдэхүүнээ түрээсийн төлбөр хураамжгүйгээр борлуулах аж.
Харин хэрэглэгчдэд зөвхөн Ховдын хөрсөнд ургасан бүтээгдэхүүн борлуулах, хүнс ногооныхоо хадгалалт, эрүүл ахуйн шаардлагыг хангах тал дээр онцгойлон анхаарах юм байна.
Ховдын ногоочид тэнд худалдаа эрхлэхдээ Баянзүрх дүүргийн хөдөө аж ахуйн тасгийн дарга Ч.Мэндбаяр /99291218/, Чингэлтэй дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс рүү /99168440, 99008382/ холбогдон, гэрээ байгуулж өнөөдрөөс эхлэн ногоо, жимс жимсгэнээ худалдаалах боломжтой аж.