Өчигдөр /2021.08.12/ 16:00 цагийн орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Хар усан тохой” гэдэг газар гэрийнхээ гадаа тоглож байгаад иргэн Г хоёр настай хүүхэд сураггүй алга болсон дуудлагыг Онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги болон сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай ар гэрийнхэн нь хамтран 2 км радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, гэрээс нь хойд зүгт 600 метрийн зайд “Цагаан чулуут” гэдэг газарт Хожуул голд тус өдрийн 17:24 цагт осолдсон байсныг олж, цогцсыг сумын цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгчээ.
Иймд ард иргэд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.