Ачилтын компанийн ажилтантай үл ойлголцсон иргэн шөвгөөр биед нь халдаж, гэмтээжээ

Ачилтын компанийн ажилтантай үл ойлголцсон иргэн шөвгөөр биед нь халдаж, гэмтээжээ

Өнөөдөр өглөө 10.56 цагт ХУД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэр, “Home Plaza”-ийн урд талын автобусны буудлын орчим “ачилтын компанийн жолооч хутгалуулсан” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Улмаас цагдаагийн албан хаагчид болон эмнэлгийн түргэн тусламж очиход 46 настай Н гэх иргэн ачилтын компанийн жолоочтой үл ойлголцож, хурц мохоо зүйлээр хатгаж, гэмтээсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар шөвгөөр гэмтээжээ.  Хохирогчийн биеийн байдал хэвийн байгаа аж.




Өнөөдөр тахиа өдөр

20 цагийн өмнө