Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхорын төмөр замын гармын ойролцоо гурван иргэн автомашинтайгаа усанд осолдох аюултай байна гэсэн дуудлага 14.55 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн Бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахмад Б.Баттулгаар ахлуулсан зургаан алба хаагч очиход иргэд автомашинтайгаа голд суусан байдалтай байжээ. Улмаар аврах багийнхан шуурхай ажиллаж, автомашиныг голоос гаргаж, гурван иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
