Швед дэх Монгол Улсын Соёлын элчээр МУСТА Л.Энхмэндийг томилжээ

Швед дэх Монгол Улсын Соёлын элчээр МУСТА Л.Энхмэндийг томилжээ

Элчин сайд Т.Жанабазар Швед Улсад Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Л.Энхмэндийг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзан “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулжээ.

Л.Энхмэнд нь 2008-2012 Чех улсад,  2012 оноос Швед Улсад ажиллаж амьдарч байна. Түүний 2014 онд үүсгэн байгуулсан "Гэгээн Эгшиг" ардын хөгжмийн хамтлаг  Швед болон Европын улсуудад урлагийн тоглолтоо толилуулж, Европын бүс нутагт тогтмол зохион байгуулагддаг урлагийн фествалиудад амжилттай оролцсоор ирсэн. Тэрбээр  Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүн бөгөөд 1999 - 2021 он хугацаанд 40 гаруй дуу хөгжмийн уран бүтээл туурвиж, 2015 онд МУСТА цол тэмдгээр шагнагдсан.

Соёлын элч нь Монгол Улсын түүх, соёл, урлаг, спортыг гадаад оронд таниулан сурталчлах, өөрийн амьдран суугаа орон болон Монгол Улсын хооронд соёл, хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж ажилладаг.

Эх сурвалж: Embassy of Mongolia to the Kingdom of Sweden




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө