Орон нутгийн “Таван толгой” ХК нүүрс ачилтаа тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа мэдэгдлээ

Орон нутгийн “Таван толгой” ХК нүүрс ачилтаа тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа мэдэгдлээ

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн орон нутаг хариуцсан захирал Н.Эрдэнэхуяг нүүрс тээврийн ачилтыг өнөө өглөөнөөс зогсоохоо мэдэгджээ. 

Чойр, Ханги, Мандал чиглэлийн шороон замаар нүүрс тээвэрлэгч компаниуд хариуцлагагүй тээвэрлэлт хийж байгаа талаар иргэд гомдол гарган, “Таван Толгой” ХК-д шаардлага хүргүүлсэн байна. Улмаар тус компани шаардлагыг хүлээн авчээ. Одоогоор ачилт зогсоох хугацаа нь тодорхойгүй байна.

Иргэдийн зүгээс “Нүүр улсын гол орлогыг бүрдүүлдэг ч ухаж буй газрынхаа хүн мал, байгаль дэлхийд хал багатай байлгах талд нь анхаарахыг хүсэж” байгаа аж.  




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө