Говь-Алтай аймагт Ардын хувьсгалын 100 жилийн наадам зохион байгуулагдаж байна

Говь-Алтай аймагт Ардын хувьсгалын 100 жилийн наадам зохион байгуулагдаж байна

Коронавирусийн халдвар нэмэгдэх төлөвтэй байгаа тул энэ жилийн Улсын баяр наадмыг хойшлуулж, ирэх жил зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэсэн хэдий ч УОК-оос зөвшөөрөл авч, спортын тэмцээн уралдааныг үзэгчгүй зохион байгуулж болно гэж Засгийн газраас мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр болон маргааш/2021.08.14-2021.08.15/Говь-Алтай аймаг баяр наадмаа хийж байна.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарсан юм. Тогтоолд, “Ардын хувьсгалын 100 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 98 жил, аймгийн баярыг 2021 оны 8 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан үзэгчгүйгээр, хаалттай зохион байгуулахыг зөвшөөрч, хорооны бүрэлдэхүүнийг баталсугай” гэжээ.

Говь-Алтай аймагт баяр наадам хийх тухай тогтоол




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө