Энэ сарын 16-17-ны өдрүүдэд Хүй долоон хутагт 512 бөхийн барилдаан зохион байгуулагдана

Энэ сарын 16-17-ны өдрүүдэд Хүй долоон хутагт 512 бөхийн барилдаан зохион байгуулагдана

2021.08.16-17-нд Хүйн долоо худагт Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, МҮБХ-ний 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 512 бөхийн барилдаан зохион байгуулагдахаар болжээ.

Барилдах бөхчүүдийг өнөөдөр болон маргааш/2021.08.14-2021.08.15/ 10.00-18.00 цагийн хооронд Монгол Бөхийн Өргөөнд бүртгэх юм байна. Мөн бөхчүүд цолны үнэмлэх, цээж зураг, PCR шинжилгээ болон мандатын төлбөр (20.000 төг) -тэй өөрийн биеэр ирж бүртгүүлэх аж.

Эх сурвалж: МҮБХ




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө