“Эрхэт Монгол” групп Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийг "Grand Marshal Luxury Villas" хотхонд байрлах гурван өрөө байраар шагнаж, сар бүр нэг сая төгрөгийн цалинг дөрвөн жилийн хугацаатай олгохоор боллоо.
Үүнээс гадна тэмцээн уралдааны бүх зардлыг энэ хугацаанд хариуцахаар болсон юм. Уг шагналыг “Эрхэт монгол” группийн ТУЗ-ын дарга Х.Мандахбаяр гардууллаа.
Тэрбээр, “Өнөөдөр хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгт хүндэтгэл үзүүлэх ёслол болж байна. “Эрхэт монгол” группийн олимпын наадмын мөнгөн ивээн тэтгэгчээр ажилласан. манай хамт олон олимпын наадмын хаалтын үеэр ярилцаж байсан. Тамирчинд байр хандивлах аян өрнүүлэхэд татгалзлаа, та бүхний сэтгэлд баярлалаа гэж хэлж байсан. Тиймээс түүний энэ зүтгэлд зориулж