Аймгийн Засаг даргын А/660 дугаар захирамжийн дагуу Баян-Өлгий аймагт өнөөдрөөс буюу 8-р сарын 15-аас эхлэн 10 хоногийн хугацаанд аймаг руу орох хөдөлгөөнийг хааж байна. Мөн наймдугаар сарын 15-ны өглөөний 06.00 цагаас, наймдугаар сарын 24-ний 23.00 цаг хүртэл хугацаанд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үүнд:
хурал, жагсаал, цуглаан, спорт, урлаг, биеийн тамир, спортын үйл ажиллагаа, хонжворт сугалаа, хурдан морины уралдаан, зах, барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдааны төв, банкны үйл ажиллагаа, худалдаа үйлдвэр үйлчилгээ/хүнсний болон эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлдвэр,хүргэлт, зам барилгын бүтээн байгуулалтын ажлаас бусад/, амралт, зочид буудал, жуулчны газар, ресторан, баар, кафе, зоогийн газар, гуанз, цайны газар, хүүхдийн бүх төрлийн тоглоом, зориулалтын бус газарт худалдаалагдаж байгаа худалдааны үйл ажиллагааг түр зогсоож энэ хугацаанд архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг мөн гэрийн нөхцөлд хурим, найр /худ ургийн цай, бэр гуйх, хүлээн авалт зэрэг/ бусад төрлийн цайллага хийхийг тус тус хориглоно.
Мөн Өлгий сумын хэмжээнд 2021 оны наймдугаар сарын 15-ны 19.00 цагаас эхлэн наймдугаар сарын 24-ний өглөөний 06.00 цаг хүртэлх хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлажээ/албан ажлаар яваа тээврийн хэрэгсэл, иргэдээс бусад/ .
Тус аймгийн хэмжээнд коронавируст халдварын тохиолдлын тархалт улсын дунджаас “өндөр” мөн мэргэжлийн байгууллагуудын салбар дундын багийн тав дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын дунд тархах эрсдэл “маш өндөр” гэсэн үнэлгээ гарчээ. Сүүлийн 24 цагт Баян-Өлгийд коронавирусийн 288 тохиолдол бүртгэгджээ.