Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин онхолдсон тухай дуудлага өнгөрсөн баасан гарагийн 23.12 цагт Онцгой байдлын албанд иржээ. Улмаас Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 26 км зам туулан 23:40 цагт очиход иргэн Д-гийн эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашин онхолдож иргэн Д /30 настай, эрэгтэй/, Б /29 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж ГССҮТ-д шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ