Мал хариулж яваад сураггүй алга болсон хүүхдийг эсэн мэнд олжээ

Мал хариулж яваад сураггүй алга болсон хүүхдийг эсэн мэнд олжээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн “Цагаан бургасны тархи” гэдэг газар иргэн Г /15 настай, эрэгтэй/ наймдугаар сарын 11-ний өдрийн 13:00 цагийн орчим морьтойгоор малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн сарын 13-ны өдрийн 00:05 цагт аймгийн Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Улмаар тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс 08.13-ны өдрийн 05:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байхад аймгийн төвд эсэн мэнд явж байгаа тухай мэдээллийг ар гэрээс нь ирүүлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоов. 

Эх сурвалж: ОБЕГ




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө