ФОТО: 6,4 тэрбум төгрөгийн төсвөөр барьсан Онон голын гүүрийн ажил бүрэн дуусжээ

ФОТО: 6,4 тэрбум төгрөгийн төсвөөр барьсан Онон голын гүүрийн ажил бүрэн дуусжээ

Биндэр сумын нутаг дэвсгэрт Онон гол дээр улсын төсвийн 6,4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 209 метр урттай төмөр бетон гүүр барих төслийн ажлыг “Ган гүүр” ХХК өнгөрсөн оны 6 дугаар сарын дөрөвний өдрөөс гүйцэтгэж эхэлсэн, энэ наймдугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөх гэрээтэй байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт гүүрний барилга угсралт, тэмдэглэгээ, цэвэрлэгээний ажил бүрэн дуусжээ.

Энэ долоо хоногт Улсын комисс ажиллуулж, байнгын ашиглалтад авах талаар мэдээллээ. Өнгөрсөн жил Баян-Адрага-Дадал чиглэлийн 150 метрийн урттай төмөр бетон гүүр, Хурхын голын гүүр зэрэг ач холбогдол бүхий гүүр ашиглалтад орсон юм.




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө