ЦЕГ: Латви улсын иргэн их хэмжээний мөнгийг манай улсаар дамжуулан шилжүүлсэн нь тогтоогдсон

ЦЕГ: Латви улсын иргэн их хэмжээний мөнгийг манай улсаар дамжуулан шилжүүлсэн нь тогтоогдсон

Өнөөдөр /2021.08.16/ ЦЕГ-аас олны анхаарал татсан эрүүгийн гэмт хэргүүдийн талаар товч мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгч н.Билгүүдэй, "Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай Аба плюс компанийн дансаар  их хэмжээний валют орж ирсэн талаар мэдээллийг эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Тус компани нь 2018 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй атлаа 2018 оны дөрөвдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд Монгол улсын нэр бүхий арилжааны банкнуудаар дамжуулан ОХУ, Болгар, Украин гэх мэт нийт 13 улс орноос олон удаагийн давтамжтай 4,6 сая евро буюу 24,5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авч, түүнээс 7,8 тэрбум төгрөгийг БНХАУ, БНСУ зэрэг гадаадын 11 улс оронлуу шилжүүлэх үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон. Гадаад улс руу 10 гаруй тэрбум төгрөгийг шилжүүлэх байсныг  прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан байгаа. Тус хэрэгт холбогдсон Латви улсын иргэн 2019 онд Монгол улсын хилээр гарсан байгаа бөгөөд одоог болтол ирээгүй байна. Эх үүсвэрийг олох зорилгоор манай улсаас долоон улс орон луу хүсэлтээ илгээгээд байгаа бөгөөд одоогийн байдлаар  гурван улсаас хүсэлтийн хариу ирсэн" гэсэн юм. 




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө