Бэсрэг наадам, нислэгийн үзүүлэх тоглолт болно

Бэсрэг наадам, нислэгийн үзүүлэх тоглолт болно

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй бэсрэг наадам өнөөдөр 12.00 цагаас “Хүй долоон худаг”-т болох ажээ.

Уг бэсрэг наадмын хүчит бөхийн барилдаанд зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд харьяалагддаг улс, аймгийн алдар цолтой болон залуу 64 бөх зодоглон, уран мэхийг уралдуулан барилдана.

Мөн уг бэсрэг наадмын үеэр ОХУ-ын Агаарын цэргийн хүчний нислэгийн үзүүлэх тоглолт болох юм байна.