ЦЕГ: Одоогийн байдлаар ногоочдод арга хэмжээ авсан зүйл байхгүй

ЦЕГ: Одоогийн байдлаар ногоочдод арга хэмжээ авсан зүйл байхгүй

Сүүлийн үед цахим сүлжээнд гадаа ил задгай ногоо худалдаалж буй худалдаачдад цагдаагийн алба хаагчдад шаардлага тавьж, хөөснөөр худалдаа эрхлэх боломжийг боогдуулж байна гэх асуудал гараад байсан билээ.

Тэгвэл тус хэрэгтэй холбогдуулан өнөөдөр /2021.08.16/ ЦЕГ-аас тайлбар мэдээллийг хийлээ. ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа С.Булгантамир, “Нийслэл хотод “Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа ургац хураалтын улиралтай холбогдуулан явагдаад байна. Үүнтэй холбогдуулан одоогоор 23 цэг дээр ногоо худалдаалахаар болсон. Харин сүүлийн үед цахим сүлжээнд тус ногоочид болон худалдаачдыг цагдаагийн алба хаагчид хориглож, хөөж байна гэх мэдээлэл явах болсон. Энэ бол УБТЗ ХНН-ий эзэмшил бүхий 1000 машины зогсоол дээр гарсан үл ойлголцол байсан. Тухайн үед УБТЗ тус талбайд ногоо худалдаалах зөвшөөрөл өгөөгүй байсан учраас тус маргаан гарсан. Зөвшөөрөгдсөн цэг дээр худалдаа эрхэлж байхад нь хааж боох асуудал байхгүй. Харин байрны оршин суугчид болон эргэн тойрны иргэдээс ногоо худалдаалж байгаа нь тэр хавийг бохирдуулж байна гэх гомдол ирдэг. Одоогийн байдлаар ногоочдод арга хэмжээ авсан зүйл байхгүй” гэсэн юм.




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө