“Афганистанд Монгол Улсын нэг ч иргэн, энхийг сахиулагч байхгүй”

“Афганистанд Монгол Улсын нэг ч иргэн, энхийг сахиулагч байхгүй”

Ням гараг/2021-08-15/ Талибан хөдөлгөөнийхөн Афганистаны нийслэл Кабулд нэвтрэн, Засгийн газрын ордныг эзэлж, 20 жилийн дайнд өөрсдийгөө “ялалт байгууллаа” хэмээн зарласан. Үүний дараа эмх замбараагүй байдал үүсэж, гадаадын орнууд өөрсдийн элчин сайдын яам, энгийн иргэдээ татаж аваад байна.

Тэгвэл тус улсад Монгол Улсын иргэн байгаа эсэх талаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад “Одоогоор Афганистанд манай улсын нэг ч иргэн байхгүй. Мөн энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргийн албан хаагчдын сүүлчийн ээлжийг өнгөрсөн зургадугаар сард татаж авсан” гэв.




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө