Энэ наймдугаар сарын 25-аас хоёр давхар АРВАН автобус иргэдэд үйлчилнэ

Энэ наймдугаар сарын 25-аас хоёр давхар АРВАН автобус иргэдэд үйлчилнэ

Энэ наймдугаар сарын 25-аас /2021.08.25/ нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас хичээлийн шинэ жил эхэлж, нийслэлд зорчих хөдөлгөөн ихсэхтэй холбогдуулан нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийхээр төлөвлөжээ.

Энэ хүрээнд хамгийн их хүн амтай гэгдэх Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд 25-30 хүний суудалтай, хоёр давхар арван автобусыг үйлчилгээнд гаргаж иргэдэд үйлчлэхээр болсон байна. Энэ нь хотын түгжрэлийг 5 хувиар бууруулна гэж үзэж байгаа аж.

Харин энэ жилээс үйлчилгээнд 12 болон түүнээс дээш жил явсан автобуснуудыг шинэчилхээр болсон бол эхний ээлжид ашиглалтын хугацаа дууссан, утаа хаяж байгаа 30 автобусыг паркаас хасаж акталж, 200 шинэ автобусыг шинэ, том оврын бөөнөөр нь тээвэрлэх багтаамж ихтэй автобусаар шинэчилхээр болжээ. Энэ нь мөн авто замын түгжрэлийг 50 хувиар багасгана гэж үзэж байгаа төдийгүй нэг цэгээс нөгөө цэг хүртэл 15-20 минутын дотор зорчих боломжийг бүрдүүлж, түргэн шуурхай, багтаамж ихтэй байхаар тусгаад байгаа юм.




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө