НМХГ: Үдийн хоол хөтөлбөрт 20 сургууль хамрагдаж, бусад нь үдийн цай хөтөлбөрөөрөө хэвийн явна

НМХГ: Үдийн хоол хөтөлбөрт 20 сургууль хамрагдаж, бусад нь үдийн цай хөтөлбөрөөрөө хэвийн явна

Өнөөдөр /2021.08.18/ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө. Үүнд барилга угсралтын компаниудын аюулгүй байдал болон хууль бус ан агнуур, ЕБС-ийн үдийн хоолны хөтөлбөр хэрхэн явагдах талаар мэдээлсэн юм.

Барилга угсралтын компаниудын ажил олгогч нар ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, стандартыг дагаж мөрдөх, мөн ажилчид дунд мэргэжлийн сургалт явуулах шаардлагатай байгаа талаар болон мэргэжлийн үнэлэхгүй иргэдээр хүнд тээврийн машин жолоодуулах, эрсдэлтэй ажил хийлгэх гэх мэт үйлдэл гарч байгаа тул энэ тал дээр анхаарахыг сануулж байна.

Мөн хууль бус ан агнуур дээр гурван жилдээ тарваганы тоо толгойг нэмэгдүүлэх болон иргэдийг тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зорилготой тарвага агнахыг хориглоод байгаа. Иймд иргэд хууль бусаар ан агнуур хийхийг хориглож байгааг хатуу анхааруулж байна. Мөн жолоочдод хандаж хэлэхэд хууль бусаар тарвага агнасан, түүнийг зөөвөрлөсөн бол мөн адил торгуулийн арга хэмжээ ноогдуулах учраас ямар нэг нэр ус, хаяггүй бараа ачаа тээш авахгүй байхыг жолоочдод анхаарууллаа.

Харин үдийн хоол хөтөлбөрийг саяхан улсаас баталж хэрэгжүүлэхээр болсон нь иргэдийн ихээхэн магтаалыг хүртээд байсан. тэгвэл энэхүү хөтөлбөрийг нийслэлийн сургуулиудын хоолны газрын стандартыг бүрэн хангасан 20 сургуульд л хэрэгжих бөгөөд бусад сургуулиуд урьдын адил үдийн цай хөтөлбөрөөрөө явагдана гэдгийг мэдэгдлээ.

Мөн хичээлийн шинэ жилтэй холбогдуулан НМХГ-аас ЕБС-ын сургууль орчимд хяналт шалгалт хийж байгаа бөгөөд сургалтын төвүүд болон сургуулиудад ариутгал сайн хийж, цар тахлын үед эрсдэлээс бүрэн хамгаалах бүх арга хэмжээг авахыг анхаарууллаа.




Өнөөдөр луу өдөр

7 цагийн өмнө