Ирэх амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас орж болзошгүй байна

Ирэх амралтын өдрүүдэд зарим нутгаар нойтон цас орж болзошгүй байна

Энэ сарын 22-23-нд шилжих шөнө хойд талын нутгаар буюу Хангайн нурууны уулсаар цас орох нөхцөл бүрдсэн байна. Тодруулбал, Увс, Завхан, Хөвсгөлийн өндөрхөг газраар цас орох төлөвтэй байгааг цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлжээ. 

Харин төвийн нутгаар цас орохгүй аж. 2021 оны 08 дугаар сарын 19-нөөс 08 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр шөнөдөө нутгийн хойд хэсгээр цочир хүйтэрч болзошгүй. 




Өнөөдөр луу өдөр

7 цагийн өмнө