ТОДРУУЛГА: Ирэх есдүгээр сард нийслэлийн зам тээврийн хөдөлгөөний ачаалал 80-90 хувьд хүрнэ

ТОДРУУЛГА: Ирэх есдүгээр сард нийслэлийн зам тээврийн хөдөлгөөний ачаалал 80-90 хувьд хүрнэ

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан энэ наймдугаар сард зам тээврийн хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь иргэдийг багагүй бухимдуулаад байгаа билээ. Тэгвэл замын хөдөлгөөний ачаалал ирэх есөн сард хэр нэмэгдэх талаар Тээврийн цагдаагийн албаны цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.

Тэрбээр, “Наадмын үеэр нийслэлд зам тээврийн хөдөлгөөний ачаалал 20-30 хувьтай байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд /2021.08.14,15/ 60-70 хувьд хүрсэн. Энэ нь хичээл, сургууль эхлэх болсонтой холбогдуулан хөдөө орон нутгаас оюутан, сурагчид ирж байгаа явдал юм.

Харин ирэх 9 дүгээр сард замын хөдөлгөөний ачаалал 80-90 хувьд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд манай Тээврийн цагдаагийн албанаас энэ наймдугаар сарын 20-оос ирэх есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл бие бүрэлдэхүүнээрээ бэлэн байдалд ажиллахаар болсон.

Хөдөө орон нутагт зам тээврийн осол их гарч байгаа учир тухайн хэсгүүд дээр Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүний цэгийг нэмэгдүүлж 24 цагаар бэлэн байдалд ажиллахаар болсон. Харин замын хөдөлгөөний ачааллыг хэрхэн бууруулах тал дээр манай зүгээс ямар нэг арга хэмжээ авдаггүй. Үүнийг нийслэлийн захирагчийн албанаас шийддэг” гэсэн юм.




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө