Өнгөрөгч долдугаар сарын 19-нд /2021.07.19/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо “Зүрх Уул” гэдэг газар хөгжлийн бэрхшээлтэй 32 настай Н төөрсөн тухай дуудлагыг Онцгой байдлын алба хаагч нарт ирүүлж байсан билээ.
Тус дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид гэр бүлийнхэнтэй хамтран одоог хүртэл эрэн хайсаар байгаа юм. Тэгвэл өчигдөр Чингэлтэй дүүргийн “Сэлбэ гол”, “Дамбын гүүр”, “Майхан толгой” зэрэг газруудаар 9 км-т явганаар, 28 км-т автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт түр зогсоосон байна.