Б.Болдсайхан: “Зүрх мартахгүй” төсөл түр зогсох нь. Данс улайсан

Б.Болдсайхан: “Зүрх мартахгүй” төсөл түр зогсох нь. Данс улайсан

Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан өнгөрсөн оны тавдугаар сард “Зүрх мартахгүй” төслийг санаачлан эхлүүлсэн билээ. Уг төслийн хүрээнд 2026 он гэхэд зүрхний төрөлхийн гажигтай 1000 хүүхдийг эмчлэхийг зорьж байсан юм. Гэсэн ч санхүүгийн асуудлын улмаас төсөл түр хугацаагаар зогсож буй талаар мэдэгджээ.

Тодруулбал, тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Зүрх мартахгүй төсөл түр зогсох нь. Данс улайсан. Өнөөдөр дөрвөн хүүхэд, энэ долоо хоногт 15 ороод зогсох нь. Нийт 234 хүүхэд орж. Хүмүүс, компаниуд тусалж дэмжээрэй. Хүүхдийн зүрхний хагалгаа, хямд, амар биш. Бид Солонгосоос 10-15 дахин хямд хийж буй ч...” гэжээ.