Хэд хоногийн өмнө цахим сүлжээ болон зарим мэдээллийн сайтаар “Афганистаны 640 иргэнийг Монгол эмэгтэй нүүлгэн шилжүүлжээ” гэх мэдээ түгж, нэлээдгүй шуугиан дагуулсан билээ. Тэгвэл уг мэдээлэлд дурдагдаж, зураг нь гарсан Г.Гантуяа хэмээх бүсгүй өөрийн цахим дараах залруулгыг хийжээ.
Тэрбээр “За сүүлийн үед миний зурагтай маш худлаа ор үндэсгүй мэдээлэл, сошиал медиагаар явах боллоо. Миний нүүр номоос зөвшөөрөлгүй зураг авч, сайтууд худал мэдээлэл оруулсан байна. Би нисэх хүчинд ажилладаг харин нисгэгч биш. Мөн Афганистанд алба хааж байгаагүй ээ. Манай Монголд ийм худал мэдээлэл тараасан сайтуудад ямар нэгэн арга хэмжээ авах зүйл гэж байдаг уу” гэжээ.