Ц.Шаравжамц: Саеид Моллаейд байр, мөнгөн шагнал, гавьяат тамирчин цол өгөх тогтоол гарсан

Ц.Шаравжамц: Саеид Моллаейд байр, мөнгөн шагнал, гавьяат тамирчин цол өгөх тогтоол гарсан

Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саеид Моллаей “Монгол Улсын Засгийн газар өөрт нь дэмжлэг үзүүлээгүй тул гомдолтой байгаа” талаараа ярьсан. Тэгвэл түүнд Монгол улсын гавьяат тамирчин цол олгож, нэг удаагийн мөнгөн шагнал өгөхөөр болсон талаар БТСГ-ын дарга Ц.Шаравжамц өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Тодруулбал, тэрбээр “Засгийн газрын тогтоол, тэмдэглэл гараад медаль авсан дөрвөн тамирчиндаа дөрвүүлэнд нь байр өгөхөөр болсон. Мөн цол болон нэг удаагийн мөнгөн шагналыг нь өгнө. Саеид Моллаей маань Монгол улсын гавъят тамирчин болж байгааг дуулгахад таатай байна.

Энэ сарын хөл хорионы 14 хоногийн хугацааг дуусгаад энэ сарын 25-нд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд хүлээн авч шагнал урамшууллыг олгохоор болсон байгаа шүү. Монгол хүү минь тавхан хоног тэсээрэй” гэжээ.