Сураггүй алга болсон эгч дүүсийг эсэн мэнд олжээ

Сураггүй алга болсон эгч дүүсийг эсэн мэнд олжээ

Өчигдөр /2021.08.18/ 16:00 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хашаандаа тоглож байсан 10 болон долоон настай хоёр хүүхэд алга болсон тухай мэдээлэл цахим хэвлэлд тархах болсон. Тэгвэл тус охидыг олсон талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Охид хашаанд тоглож байгаад дэлгүүр орж дараа нь автобусанд сууж төөрсөн байжээ.