Наймдугаар сарын 28-29-нд АВТОМАШИНГҮЙ өдөр болно

Наймдугаар сарын 28-29-нд АВТОМАШИНГҮЙ өдөр болно

Жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улсын хувьд энэ жил автомашингүй өдрийг энэ сарын 28-29-ний Бямба, Ням гарагт зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, автомашингүй өдрүүдэд Энхтайвны өргөн чөлөөнд буюу Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл машин зорчуулахгүй юм байна. Тухайн өдөр хаасан зам дагуу хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болжээ.Харин бусад замаар тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэх аж.