Сэлэнгэ аймгийн удирдлагууд бөхийн барилдааныг цуцалж, мотокроссын уралдааныг зөвшөөрөв

Сэлэнгэ аймгийн удирдлагууд бөхийн барилдааныг цуцалж, мотокроссын уралдааныг зөвшөөрөв

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос энэ сарын 9-ний өдөр  хуралдан, аймаг цэргийн болон сумын цолтой 128 залуу бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх шийдвэр гарчээ.

Гэсэн ч үүнээс хоёр өдрийн дараа буюу наймдугаар сарын 11-ний өдөр Мотокроссын аварга шалгаруулах тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөн байна. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, Сүхбаатар сумын Онцгой комисстой хариуцлагын гэрээ байгуулан, холбогдох мэргэжлийн байгууллагын хяналтын дор хамтран зохион байгуулахыг үүрэг болгожээ.