Сураггүй алга болсон сэтгэцийн өөрчлөлттэй иргэнийг хайх ажиллагааг түр зогсоожээ

Сураггүй алга болсон сэтгэцийн өөрчлөлттэй иргэнийг хайх ажиллагааг түр зогсоожээ

Энэ наймдугаар сарын 12-ны өдөр /2021.08.12/ 14:00 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хөшөөт багийн “Ховд голын гүүр” гэдэг газар загасанд явахаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авсан билээ.

Тус дуудлагын дагуу иргэн А 25 настай сэтгэцийн өөрчлөлттэй эрэгтэйг аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн ажилчид болон ар гэрийнхэнтэй хамтран “Ховд” голын 2.5 метрийн метрийн гүнд 4 удаа шумбаж, сумын 8 дугаар багийн төвөөс голын эрэг дагуу “Шар нуур”  гэдэг газар хүртэл 18 км-т явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй, бороо орсны улмаас гол үерлэж булингар их болсон тул ар гэрийнхэнтэй зөвшилцөж зогсоосон байна.