Өнөөдрөөс хойш хурдан морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулахгүй

Өнөөдрөөс хойш хурдан морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулахгүй

Зуны амралт зугаалга болон найр наадмаас болж коронавирусийн тархалт орон нутгаар түлхүү тархаж байгаа ба мөн өдөрт илэрч буй тохиолдлын 35-80 хувь нь дельта вирус байгаа тул иргэдийг найр наадам зохион байгуулахгүй байж, дэглэмээ сайтар мөрдөхийг ЭМЯ-аас сануулсаар байгаа билээ.

Тэгвэл үүнтэй холбогдуулан өчигдөр /2021.08.20/ УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү аймаг, нийслэлийн засаг дарга нарт үүрэг хүргүүлжээ. Тус мэдэгдэлд, “Өнөөдрөөс буюу 2021.08.21-ээс хойш хурдан морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг халдварын эрсдэлтэй олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхыг үүрэг болгож байна” гэсэн байна.




Өнөөдөр бар өдөр

59 минутын өмнө