СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол баруун аймгуудад зорчихгүй байхыг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онцын шаардлагагүй бол баруун аймгуудад зорчихгүй байхыг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд баруун нутгийн аймгуудаар хүчтэй аадар бороо орж улмаар авто замаар зорчиход хүндрэл үүсэж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 

Тодруулбал, Төв аймгийн Лүн сумын орчим төв авто зам усанд автаж, Баяннуур сум руу чиглэсэн хатуу хучилттай замын 50 хувь нь нурсан байна. Тиймээс ус гартал тус замын хөдөлгөөнийг зогсоосон ба замыг өргөн болгох эсвэл шороо хайргаар түр орлуулж хөдөлгөөнийг хэвийн явуулахаар ажиллаж байгаа аж. Иймд ард иргэд онцын шаардлагагүй бол баруун аймаг руу зорчихгүй байхыг анхаарууллаа.