Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийн тайх төрийн их тахилга өнгөрөгч амралтын өдөр /2021.08.22/ болж, тусёслолд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо.
Тэрээр тус тахилгад оролцох үеэрээ, ЗХЖШ-ын нисдэг тэргээр хүрэлцэн очсон нь олны шүүмжлэлд өртөөд байна. Учир нь тэрээр саяхан болсон “Сутай хайрхан”-ын тахилгад оролцохдоо мөн тус нисдэг тэргийг хөлөглөж, тус тахилгад оролцсон байдаг.
Харин ЗХЖШ нь 1-2 нисдэг тэрэгтэй бөгөөд байгалийн гамшиг, иргэдийн эрүүл мэндтэй холбоотой яаралтай үед зөвхөн ЗХЖШ-ын даргын командаар нисдэг гэдэг. Иймд “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх автомашин хөлөглөж, тус тахилгад оролцож болоогүй юу, эсвэл ЗХЖШ-ын Ми-8 нисдэг тэрэг У.Хүрэлсүхийн эзэмшилд шилжсэн юм уу,” гэсэн шүүмж иргэдийн дунд гараад байна.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийн тайх төрийн их тахилгад оролцох үеэрээ, “Хүн байгаль хоёр харших болсон энэ цаг үед өвөг дээдэс маань эх дэлхийгээ эрхшээн түрэмгийлэх бус энэрэн хайрлаж ирсэн уламжлалыг бид алхам тутамдаа санаж явах нь зүйтэй. Учир нь энэ уламжлал өдгөө хүн төрөлхтөнд тулгамдаад байгаа байгалийн хүчин зүйлийг даван туулах, сав, шим ертөнцийн тэнцвэрт байдлын алдагдлыг шийдвэрлэх нэгэн зүйл арга болж иржээ” хэмээн үг хэлжээ.