НӨАТ: 1.5 сая төгрөгийн 33 азтан тодорлоо

НӨАТ: 1.5 сая төгрөгийн 33 азтан тодорлоо

Өчигдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2021 оны 07 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 32,207,416 баримт хамрагдсанаас:

  • 3 сая төгрөгийн 1

  • 1,5 сая төгрөгийн 33

  • 500 мянган төгрөгийн 300

  • 100 мянган төгрөгийн 2904

  • 30 мянган төгрөгийн 29096 баримт тохиролд таарч азтан боллоо.

Үндсэн сугалааны дугаар 85178340. Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 26485664 гэж Татварын Ерөнхий газраас мэдээллээ.