ТОДРУУЛГА: Эхнэр нөхөр хоёрын амиа хорлосон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

ТОДРУУЛГА: Эхнэр нөхөр хоёрын амиа хорлосон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Цахим сүлжээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудалд эхнэр нөхөр хоёр хоолойгоо боомилж нас барсан байдалтай байсан ба тэд их хэмжээний өртэй учраас гэрээслэл үлдээж гурван хүүхдээ орхиод амиа хорлосон гэх мэдээлэл яваад байгаа билээ.

Бид энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад, “Энэ хэргийг одоогоор шалгаж байна. Чухам юунаас яагаад амиа алдсан нь мөрдөн шалгалтын үеэр тодорхой болно. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн юм. Бид хэргийн талаар эргэн мэдээлэх болно.