Таван толгойн түлш компанийн ажилчид иргэдийг их хэмжээний хохирол амсахаас аварчээ

Таван толгойн түлш компанийн ажилчид иргэдийг их хэмжээний хохирол амсахаас аварчээ

Өнөөдөр /2021.08.24/ Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт айлын хашаанд байсан гэрт гал авалцаж улмаар хажуу байшингийн дээвэрлүү орсон хэрэг гарчээ. Харин ойр хавьд ажил үүргээ гүйцэтгэж явсан Таван толгой түлш компанийн ажилчид галыг унтраахад тусалсан байна.

Тодруулбал, Тус компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны ажилчид болох н.Алтанцоож, н.Лхамсүрэн, н.Ариунбуян, н.Пүрэвдорж нар иргэдийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажил үүргээ гүйцэтгэх явцдаа айлын хашаанд Монгол гэр шатаж улмаар хажуу байшин руугаа орж байсныг яаралтай арга хэмжээ авч онцгой байдлын алба хаагч нарыг иртэл иргэдийг их хэмжээний хохирол амсахаас өмнө галыг амжиж унтраасан байна. Энэхүү үйл явдалд азаар хүний амь нас эрсдээгүй гэжээ.