Энэ сарын 26, 27-ны өдөр Ховд аймгийн ихэнх нутгаар, энэ сарын 28-нд уулархаг нутгаар бороо орно.
Сүүлийн үeд үргэлжлэн орсон борооны улмаас Буянт гол үерийн аюултай түвшнээс 18 см давж, олон салаа болж үерлэсэн юм. Мөн бусад гол, нуурын усны түвшин тодорхой хувиар нэмэгдсэн, зарим сумдад үeрийн улмаас авто зам эвдэрсэн, хадлангийн талбайд ус орсон зэрэг эрсдэл үүссэн байгаа. Цаашид ойрын хугацаанд борооших төлөвтэй байгаа тул голын ай сав дагуу суурьшиж байгаа, зусланд гарсан айл өрхүүд болон салхинд гарч амарч яваа иргэдийг үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс өнөөдөр анхаарууллаа.
Мөн хөдөө орон нутгийн иргэд аюулгүй байдлаа хангаж, баталгаат замаар зорчихыг онцгойлон сэрэмжлүүлж байсан юм.