2 тэрбум гаруй төгрөгөөр байгуулагдах байсан "Андлалын өргөө"-г өчигдөр оройноос эхлэн буулгаж эхэлсэн. Буулгах болсон шалтгаан нь оюуны өмчийн маргаанаас болсон юм. Тэгвэл "Андлалын өргөө" бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байсан "Хос санаа" ХХК нь улсын төсвөөс гарсан мөнгийг эргүүлэн төлж суурин дээр нь "Андлалын өргөө"-г зохион бүтээсэн Г.Эрдэмбилэг агсны шавь нар аялал жуулчлалын зориулалтаар өөр бүтээн байгуулалт хийхээр болсон гэдгийг Хэнтий аймгийн засаг дарга хэллээ. Харин "Андлалын өргөө"-ний загвараар Өвөрмонголд хөшөө босгох цуу яриа гараад эхэлсэн байна.
