ДАШТ-д оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа

ДАШТ-д оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Караганда хотод Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уузлаа.

“Олон улсын гал унтраах техникийн олон төрөлт спортын холбоо”-ны 20 дахь удаагийн олон улсын хуралдааны шийдвэрийн дагуу энэ сарын 30-аас есдүгээр сарын 6 хүртэл зохион байгуулах аж. Тэмцээн довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулагдаж аваргуудаа шалгаруулна.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагчаар ГУТОТС-ын холбооны ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа Я.Ишжамц, дасгалжуулагчаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч, хошууч Н.Адьяадорж нар ажиллаж байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, баг тамирчдад хандан, Монгол Улсын баг тамирчдын гаргасан амжилтыг бататгаж тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэж, амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.