Монгол, Хятад, Пакистан, Тайландын цэргийн хамтарсан хээрийн сургуулилт болно

Монгол, Хятад, Пакистан, Тайландын цэргийн хамтарсан хээрийн сургуулилт болно

Монгол, Хятад, Пакистан болон Тайландын цэргийн хамтарсан хээрийн сургуулилт ирэх сарын 6-15-ны өдөр Хятадын Хэнань мужид зохион байгуулагдах аж. 

Энэ талаар БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалах яамны ахлах хурандаа Тан Кефей олон улсын энхийг сахиулах “Shared Destiny-2021” цэргийн сургуулилт  дөрвөн улсаас тус бүр 1000 гаруй цэрэг оролцоно. Мөн цэргийн сургуулилтыг НҮБ-ын энхийг сахиулах олон улсын чадавхи, мэргэжлийн болон бодит байдлын стандартад нийцүүлэх зорилгоор байлдааны талбар байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн гэж мэдэгджээ.

БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн зохион байгуулж буй уг хамтарсан цэргийн сургуулилтын үеэр явган цэргийн анги байлдааны талбарыг судлах, тагнуул, эргүүл-хамгаалалт, байлдааны нөхцөлд энгийн иргэдийн хамгаалах, террорист халдлагад шуурхай хариу арга хэмжээ үзүүлэх, түр ажиллагааны бааз байгуулах, инженерчлэл, нисдэг тэрэг, хангамж-зэвсэг тээвэр болон эмнэлгийн анхны тусламж, цар тахлын эсрэг тэмцэх сургуулилтуудыг явуулах юм.

Эх сурвалж: Financial Times