ОХУ-тай тухайн орон агаарын хилээ нээсэн эсэхээс үл хамааран гадаад оюутнуудыг ОХУ-д суралцахаар хүлээн авахаа албан ёсоор мэдэгджээ.
Энэ талаар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд Валерий Фальков мэдэгдэхдээ, "ОХУ-ийн шуурхай штабаас Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиг үүргийн дагуу гадаад оюутнуудыг хүлээн авах ажил түр зогсоод байсан бол ийнхүү тус ажиллагаа дуусаж гадаад оюутнуудыг тухайн улстай агаарын хилээ нээсэн эсэхээс үл хамаарч ирж, суралцах боломжтой" гэжээ.
.