Энэ наймдугаар сарын 23-ны өдөр /2021.08.23/ 10:00 цагийн орчимд Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дэвсгэрт автомашин осолдож, хоёр иргэн бэртсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, Улаангом-Улаанбаатар чиглэлийн А-17 дугаартай авто зам дээр тус сумын Чигжийн гол гэх газраар дайран өнгөрөх хэсэгт Арабын Бүгд Найрамдах Сири улсын иргэн 46 настай А-ийн жолоодож явсан “Toyota Land Criuser-200” маркийн автомашин осолдож тус иргэний хөлийн арьс зулгарч хөнгөн бэртэл авсан бол хамт зорчиж явсан Баян-Өлгий аймгийн харьяат 26 настай иргэн А-ийн хүзүү, эгэм хэсэг гэмтсэн байна.