Энэ наймдугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөөс өгсөн үүргийн дагуу дүүргийн 18 дугаар хороо 84 дүгээр сургуулийн урд байрлах 53 ширхэг тоосгон гараашийг буулгахаар тов гарчээ.
Тус гараашуудыг буулгахтай холбогдуулан гарааш тус бүрд шаардах хуудас нааж байршуулсан байна. Гараашуудыг буулгасны дараа 18 дугаар хорооны иргэдээс санал асуулга явуулж шаардлагатай ногоон байгууламж, тоглоомын талбай, авто зогсоолоос аль нэгийг барина гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.